- Сэтгүүлч
- 2023/05/25
- 565
Монголд анх удаа агаарын шоу болно
Дэлхийд хамгийн томд тооцогддог, нэр хүндтэй “Air show” агаарын шоуг Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст зохион байгуулах гэж байна.
Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнээс гадна залууст зориулсан хамтлаг, дуучдын тоглолт ч болох юм.

Тодруулбал, өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад, агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр болох бөгөөд Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм.
Энэ үеэр хүүхэд багачууд нисэх онгоцонд зочлох, музей үзэх, зургаа авахуулах боломжтой. Мөн мэргэжил сурталчлах өдөрлөгт нисэхийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Монгол, БНСУ-ын шилдэг хоёр их сургуулийн төлөөлөл ирж, танилцуулга мэдээлэл өгөх юм. Харин үдшийн хөтөлбөрт Өмнөд Солонгост шилдэгт эрэмбэлэгддэг DJ, Монголын алдартай хамтлаг, дуучид оролцоно.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал "Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НЗДТГ, ОБЕГ хамтран зохион байгуулж байна. 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан эх орноо гадаадад сурталчлах, салбарын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд энэ шоуны зорилго оршиж байна" гэлээ.
“Air show”-нд зориулан 12 мянган га талбайд тайз засаж, хамгийн шинэлэг үзүүлбэрүүдийг толилуулахаар бэлдсэн бөгөөд худалдаа, үйлчилгээний 100 гаруй асрыг байрлуулан аюулгүй байдал, хамгаалалтыг цогцоор нь шийдсэн аж.
Мөн тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал руу цаг тутамд автобус үнэгүй үйлчлэх юм байна.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Э...


Сэтгэгдэл