- Сэтгүүлч
- 2023/06/02
- 283
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хэрлэн голын эхээр, Орхон гол Орхон сум орчмоор, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн, Эг Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-90 см нэмэгдэж Үүр, Дэлгэрмөрөн, Сэлбэ гол үерийн түвшинг 5-80 см давсан байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Хэрлэн голын дунд хэсгээр усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар үер буух нөхцөл бүрдэж болзошгүй.
Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-06-01
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
Сэтгэгдэл