- Сэтгүүлч
- 2023/06/28
- 249
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 10. Буд гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр.
Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ хэмээжээ.
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
Сэтгэгдэл