Ирэх 7 хоногийн эхний өдрүүд буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

- Орон сууцны хорооллын СӨХ хариуцсан барилга, хорооллын В1 давхарт ус орохоос сэргийлэн арга хэмжээ авах,

- Гэр хорооллын айл өрхүүд хашаа болон гэрт ус тогтохгүй байхаар усны урсгалыг аюулгүй урсаж өнгөрөх суваг шуудуу татах,

- Иргэд гудамж талбайд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байх,

- Ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаар болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэх,

- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх,

- Олон хоног бороо үргэлжлэн орж байгаагаас голын эрэг нурах, цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа тул гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа  сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа