- Сэтгүүлч
- 2023/08/03
- 443
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны адаг шарагчин хонь сарын 17. Бархасвадь гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин могой өдөр.
Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Өнгө зүс доройтно хэмээжээ.
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл