- Сэтгүүлч
- 2023/08/21
- 726
Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажил 65 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 19-ний өдөр авто зам тавьж буй байршлуудад ажиллах үеэрээ Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажилтай танилцлаа.

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын ажил 30, гүүрний ажил 65 хувьтай байна. Энэ нь 61 метр өргөн буюу зургаан эгнээ, гурван хэсэг бүхий нийт 483 метр урт гүүр юм. Үүнээс 54 метр урт гүүр нь ашиглалтад ороход бэлэн болжээ.

Арванхоёрдугаар сарын 1-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Харин замын ажлыг ирэх жил дуусгах юм. 200 орчим хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат хэлж байв.

Хотын дарга замын ажлуудыг хугацаанд нь дуусгах, мөн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд хийгээд гүйцэтгэгч компанийнханд анхааруулж байлаа.
Санал болгох
-
Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц ...
-
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах...


Сэтгэгдэл