![](/uploads/middle/politic-mn-img-16945597281.jpg)
- Сэтгүүлч
- 2023/09/13
- 169
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 29. Буд гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, хөх нохой өдөр.
Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно хэмээжээ.
Санал болгох
-
Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй. Сайхан шүдтэй эмэгтэйн инээмсэглэл ямагт хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Ихэнх ард түмэн харьцангуй том, тэг...
-
“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монго...
Сэтгэгдэл