Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны 09 сарын 13-14-ний өдрүүдэд Буйр нуурт ажиллаж Буйр нуурын элсний нүүдлийн мониторинг судалгааны ажлыг хийж гүйцэтгэв. Судалгааны ажлыг жил бүр тогтмол нэг цэгт хийж харьцуулалт тандалт хийнэ.
 
Мөн Сав газарт хамаарах сумдад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ус ашиглалт, тоолуур суурилуулалтын ажилд хяналт тавьж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа