- Сэтгүүлч
- 2023/09/15
- 497
Металлургийн инженерүүдийг ОХУ-д бэлтгэнэ
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын "Русский Алюминий Менеджмент” ХК болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Батбаяр, ОХУ-ын "Русский Алюминий Менеджмент” ХК-ийн дэд ерөнхийлөгч Елена Степановна Безденежных, Сибирийн Холбооны Их сургуулийн Ерөнхийлөгч Александр Викторивич Усс нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оролцож, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, төслийн хэрэгжилтэд амжилт хүсэв.
Талууд Санамж бичгийн хүрээнд Орос-Монголын хүмүүнлэгийн болон аж үйлдвэрлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсыг техникийн мэргэжилтнүүдээр хангах, соёл, угсаатны зүйн туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл