2023 оны аравдугаар сарын 09-нөөс 2023 оны аравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хугацааны эхэнд дулаан байх боловч хугацааны сүүлээр бага зэрэг хүйтэрнэ.

Хур тунадас: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 14-нд тал, хээрийн нутгаар, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 18-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 14-нд төв аймгуудын нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 17, 18-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  16-17-нд шилжих шөнө ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 14, 17,18-нд бага зэрэг хүйтэрч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа