БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно. IV наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.
 
Азийн зуны спортын пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцох нь. Манай улсын тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар пара наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв. Монголын пара тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам бол “Инчён-2014” юм. Харин “Жакарта-2018” Азийн наадмаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа.
 
Энэ наадамд сайн дурын 321 мянга гаруй ажилтан санал ирүүлсэний 20 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллана. Харин Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа нар залах юм. Энэ наадамд хамгийн олон оролцсон тамирчин бол Э.Содномпилжээ (4 удаа) бол хамгийн ахмад нь Ч.Наранцэцэг (65 настай) юм.
 
 
 
 
 
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа