- Сэтгүүлч
- 2023/10/23
- 621
Азийн цомын аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээн Монголд болно
Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн анх удаа Монголд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн аравдугаар сарын 27, 28-нд Буянт -Ухаа Спорт цогцолборт явагдана.
ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээнийг Уран сайхны гимнастикийн “Старлит клуб” санаачлан эцэг эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.
Тэмцээний ивээн тэтгэгчээр “МоЭнКо” ХХК, “Emart”, “Jur Ur Bakery”, “Гачуурт март”, BCI хэвлэлийн компани ивээн тэтгэн оролцож байгаа юм. Тасалбарыг shoppy.mn хаягаар борлуулж байна.
2023 оны байдлаар Монгол Улсад нийт 1000 гаруй охид уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэж байгаа.
Тэдгээрийн ердөө 10 хувь нь л хувиасаа зардлаа гарган олон улсын тэмцээнд оролцохоор явдаг ажээ. Тиймээс тус спортыг Монголд хөгжүүлж, олон улсын чанартай олон тэмцээнийг эх орондоо зохиогоосой хэмээн эцэг эхчүүдийн зүгээс уриалан энэхүү тэмцээнийг анх удаа Монголдоо зохион байгуулж байгаа нь энэ юм.
Санал болгох
-
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд ...
-
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж...


Сэтгэгдэл