Бүгд Найрамдах Чех Улсын Усти над Лабем хотноо 2023 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаан болсон. Энэхүү уралдаанд эх орноо төлөөлж амжилттай оролцсон Монгол Улсын Консерваторийн /МУК/ Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр МУК-ийн Цөөхүүл хөгжмийн нэгдлийн эрхлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнийг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнав.

 
Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаанд МУК-ийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн МТХТ-ийн 7 сурагч оролцсон юм.
Уг уралдаанд:
🔸 Гран при буюу тэргүүн байрыг 4а ангийн сурагч Б.Гүен /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/
🔸 Гуравдугаар байрыг 4а ангийн сурагч Б.Очир-Эрдэнэ /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/
🔸 Тусгай байрыг 7а ангийн сурагч Н.Саруул, 8а ангийн сурагч Т.Оюу /Бэлтгэсэн багш Н.Ганчимэг/
🔸 Тусгай байрыг 7а ангийн сурагч Б.Энхсаруул /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/ нар эзэлж 4а ангийн сурагч Т.Сэцэн /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/, 7а ангийн сурагч Б.Маргад /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/ нар амжилттай оролцжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа