- Сэтгүүлч
- 2023/12/25
- 150
Хил дагуух аймаг, сумдын боомтоор гурил, тэжээл, бензин шатахуун нийлүүлэх боломжоор хангана
Засгийн газрын хуралдаанаар малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж, нэмэгдүүлэх хүрээнд хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн.
Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор мах бэлтгэх аж ахуйн нэгжид 100 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоход шаардагдах хөрөнгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх, малын хивэг, тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг Засгийн газраас шийдвэрлэн, аймаг, орон нутгийн түвшинд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг баруун аймгуудад томилолтоор ажиллах явцад тээврийн зардлаас шалтгаалж гурил, малын тэжээл, шатахууны үнэ өндөр, олдоц хомс байгаа тул орон нутгийн боомтоор гурил, тэжээл, шатахуун импортлох боломжийг бүрдүүлэх, мөн гурил, тэжээлийн гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлөх хүсэлтийг аймаг, орон нутгийн онцгой комиссоос уламжилж байсан юм.
Тэгвэл энэ долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар улсын хил дагуу орших аймаг, сумдад өргөн хэрэглээний хүнс, гурил, тэжээл, бензин, шатахууныг тухайн бүс нутагт байрлах улсын хилийн боомтоор шуурхай нийлүүлэх боломжийг судалж, шийдвэрлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох яамд, Гаалийн ерөнхий газар, аймгийн удирдлагуудад даалгасан.
Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг салбарын яамд, аймаг, сумдад үүрэг болголоо.
Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэлийн алба
Санал болгох
-
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, н...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл