- Сэтгүүлч
- 2024/01/11
- 703
АНУ-ын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас орж, дөрвөн хүн амь насаа алджээ
АНУ-ын зүүн хойд бүс нутгаар буюу хойд Каролина, Жоржиа, Албама мужид их хэмжээний цас орж, хэд, хэдэн хотод цахилгаан тасарч, хот хоорондын авто замууд цасанд боогдон, сургууль болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хаагдсан байна.
Цасан шуурганы улмаас 300 гаруй удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд дөрвөн иргэн амь насаа алдаж, 14 хүн бэртэж, гэмтсэн бол 60 тээврийн хэрэгсэл мөргөлджээ.
Мөн тус улсын Флорида мужийн ихэнх нутгаар өнгөрөгч мягмар гарагт хүчтэй аадар бороо орж, үерийн аюулаас гадна хүчтэй хар салхи шуурсны улмаас 49 суурин газарт онц байдал зарлаад байна.
Цаг агаарын эрс тэс үзэгдлээс болж олон хүн бэртэж, гэмтсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй. Харин 1300 орчим нислэг цуцлагдаж, 630 мянган айл өрх цахилгаангүй болжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Санал болгох
-
Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын о...
-
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 1...


Сэтгэгдэл