- Сэтгүүлч
- 2024/01/11
- 579
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-нөөс түр зогсооно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно.
Иймд иргэн та тогтоосон хугацаанаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, нийслэлийн үйлчилгээний цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл