-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ.
-
ЭМДЕГ-аас Щвецарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож байна. Дээрх 19 төрлийн эмийн жагсаалтад багтах “Зүрхний хэм алдагдал”-ын үед хэрэглэх эмийн нэр, төрөл, тун хэмжээг танилцуулж байна.
-
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах” Ажлын хэсгийн тайланг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.
-
Нийслэлийн Нийтийн тээврийн газарт Улсын Ерөнхий байцаагчийн хугацаатай Албан шаардлага хүргүүллээ. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо нэн чухал. Гэтэл иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахгүй байна. Иргэн хаашаа явахын тулд ямар чиглэлийн автобусанд суух нь тодорхойгүй, бусдаас мэдсэн ч хэзээ ирэх нь таамаг мэт байна.
-
Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхэн ой болон Монгол бахархалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчдад
-
“Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, 77-р тушаалын хэрэглээ, эрх зүйн зохицуулалт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны хоёрдугаар байрны “Оюу” танхимд боллоо
-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн хамт олон цагаан тоосны дэгдэлт дарах зорилгоор Хаягдлын аж ахуйд зурвас үүсгэн 2 сая 160 мянган мод тарьж ургуулснаа Баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өглөө.
-
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа.
-
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 85 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.11.22/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.11.22/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ.
-
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас орон сууцны ипотекийн зээлийн хүүтэй холбоотой хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох судалгааг хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс иргэдэд олгох ипотекийн зээлийн хувь хэмжээг ялгавартай тогтоож байгааг арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх албан шаардлагыг Монголбанканд хүргүүллээ.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.11.20/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, түүний үр шимийг хүртэх явцад үүсч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран “Эрүүл мэндийн даатгал-иргэний хяналт-эмнэлгийн тусламж, үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.