Төрийн бүтээмжийн реформ хийнэ
Засгийн газрын дэргэдэх төрийн бүтээмж хариуцсан байгууллага, үндэсний хороод 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд хуралдлаа.
Хурлаар төрийн процессын инженерчлэл, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг танилцуулж, Төрийн албаны хууль тогтоомжийн шинэчлэл, процессын дахин инженерчлэл, Төрийн чадамж буюу бүтээмжийн тухай хэлэлцэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг үүрэг болгов. "Алсын хараа 2050" зэрэг хөгжлийн томоохон зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхдээ салбаруудын хамтын ажиллагааг орхигдуулснаар үр дүн нь учир дутагдалтай гарч байгааг өнгөрсөн 30 жил харуулж байна. Тиймээс хуралдаанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, үр дүнтэй ажиллахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэв.
Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл , Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Алсын хараа 2050” Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөлөл оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар цас орно.
-
Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУЭАЭ)-тай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийг 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан. ...
Сэтгэгдэл