- Сэтгүүлч
- 2025/06/23
- 174
"Айчи-Нагояа 2026" хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо
Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрлэгт хүрээлэнд болно.
Энэхүү үйл ажиллагааг “Олимпын өдөр”-ийг угтан зохион байгуулж буйгаар онцлогтой.
Уг үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал өнөөдөр “Олимпик хаус”-т болж МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Азийн олимпын зөвлөлийн, Үндэсний олимпын хороод ын харилцаа, хөгжлийн хөтөлбөр хариуцсан захирал Виссам Тркмани, тус зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Жинс Жоу Жиан, “Айчи Нагояаю”-2026 Азийн наадмын зохион байгуулах хорооны дэд захирал Ясухиро Иномата, мэргэжилтэн Кана Такахиши нарын зочид оролцлоо.
Тэд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөлд “Айчи Нагояа”-2026 Азийн наадам болон “Хөгжилтэй гүйлт”-2026 арга хэмжээний талаар мэдээлэл өглөө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Санал болгох
-
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
-
Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа и...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл