-
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
-
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж, “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа.
-
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо “Транспэрэнси интернэйшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Даниел Эрикссон, Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Илхам Мохаммед, судалгааны ажилтан Роберто Кукучка нартай өнөөдөр уулзлаа.
-
Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 06-ны өдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.
-
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.10.06) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.
-
Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг Шадар сайдад уламжиллаа.
-
Энэ сарын 06-эы өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 91, II тунд 261, нэмэлт сэргээх тунд 2045, нийт 2397 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна.
-
Засвар механикийн завод энэ оны эхний хагас жилд импорт орлох 26 нэр төрлийн 583 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж 361 сая 221 мянган төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ.
-
Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” сэдэвт 15 дугаар чуулганыг зохион байгуулж байна.
-
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.
-
Өнөөдөр /2021.10.06/ Улаанбаатар хотод суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
-
БНХАУ-аас 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131, ОХУ-аас 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тонн шатахуун орж ирсэн.
-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд агч, монос төрлийн 150 мод суулгалаа.