-
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Зооноз өвчин судлалын төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа.
-
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020 оны 07 дугаар сарын 21-ний 22:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
-
“Жи-Тайм” сүлжээний гэгдэх хэрэг буюу шүүгчдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.
-
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байна. Сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр
-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шинэ албанд томилогдсонд баяр хүргээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.
-
Монгол Улсын Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-н хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
-
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж байгаа тохижилт, ногоон байгууламжийн ажлын танилцуулгыг УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм хийв. Тэрбээр “Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
-
Энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн оройн 18 цагаас эхлэн Хөвсгөл аймгийн Анчигасын даваа орчим үйл ажиллагаа явуулдаг Agartha Resort жуулчны бааз Хөвсгөл далай руу бохироо цутгаж байна гэх мэдээлэл цахим, олон нийтийн сүлжээгээр нийтэд тархсан.
-
Баяр амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд гарсан ба өмнөх оны мөн үeэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд нийслэл хот руу чиглэх хандлагатай байгаа тул
-
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа.
-
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдлоо. Тодруулбал, 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр ОУОХ-ны 136 дахь чуулган цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо.
-
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо.