-
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 28. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.
-
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.
-
Өмнөговь аймаг, Хөдөө аж ахуйн их сургууль, БНСУ-ын Кёнсанбуг аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад сумын "Ногоон хэрэм"-ийн 2-р талбайд "Хүлэмжийн аж ахуйн цогцолбор"-ыг байгуулсан.
-
2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87 хувь, санхүүжилт 25.21 хувийн гүйцэтгэлтэй байна.
-
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба "Шарилжгүй Улаанбаатар аян"-ыг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 5 дахь удаагийн аян өнөөдөр эхэлж байна. Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс долоодугаар сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг.
-
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж, Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос
-
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажжлын хэсгийг
-
Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын БИД ХАМТДАА үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд 20 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг нь ОРОН НУТАГТ ДУТАГДАЛТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР юм.
-
Ардын хувьсгалын яруу алдарт 99 жил, Өмнөговь аймаг байгууллагдсаны түүхт 89 жилийн ойн баяр наадмын босгон дээр аймаг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулан, ажиллаж буй салбартаа манлайлсан тэргүүний сайчуудыг шагнаж урамшууллаа.
-
2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд энэ жил 50 өрхөд өргөө цагаан гэр олгохоор төлөвлөсөн бөгөөд баяр наадмын босгон дээр 25 өрхөд гэр гардуулж өглөө.
-
2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны автомашин осолдож, шатжээ. Ослын газарт Архангай аймгийн Онцгой байдлын алба ажиллаж, галыг унтраасан байна. Мөн их хэмжээний шатахуун асгарсан тул замын хөдөлгөөнийг хаахад хүрчээ.
-
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж.
-
Сөүл-Улаанбаатар чиглэлийн эхний тусгай үүргийн транзит онгоц 2020 оны 7 дугаар сарын 15-ны 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирж байна.
-
Малчид, иргэдийн анхааралд: 16-17-нд нутгийн төв хэсгээр, 18-19-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.
-
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан.