-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.
-
Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” гэх мэт хуурамч зар оруулж, "Telegram” платформ ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй сэжигтэй этгээдийг өчигдөр /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулаад байна.
-
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм.
-
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин тендерт шалгарсан түлш тээврийн 26 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаагаас гэрээний үүргээ маш муу биелүүлсэн “Ю Би холболт“ компани болон “Баянбүрд Инвест” компаниудын гэрээг цуцалж хар жагсаалтад оруулсан талаар мэдээлжээ. Мөн гэрээни биелэлт хангалтгүй найман компанид сануулга өгсөн байна.
-
Нийслэл Улаанбаатар хотод одоогоор 280 орчим шатахуун түгээх станц (ШТС) ажиллаж байгаа бөгөөд үүнээс 214 нь томоохон аж ахуйн нэгжүүдийн харьяа станцууд байна.
-
Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд 3000 айлын сууцны төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн эхний ээлжийн 1800 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
-
Эрэгтэйчүүд амьдралын буруу дадал, хорт зуршлаас шалтгаалж осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өндөр байгааг ГССҮГ-өөс мэдээллээ.
-
Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо (2025.10.23) дэлгэж нээлтээ хийжээ.
-
Азийн залуучуудын наадмын муайтай спортын төрөлд Спортын мастер М.Бямбацогт 54 кг-ийн жинд Хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.
-
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.
-
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг
-
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна.
-
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцохгүйгээр шийдэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж байгуулахаар төлөвлөн, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.
-
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.10.24/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.