-
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор
-
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто зам болон Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130 км авто замын хэсэгчилсэн хатуу хучилттай 20 км авто замыг байнгын ашиглалтад орууллаа.
-
Улс тунхагласны ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай. Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим 16 настан оролцож,
-
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордны "Их Хуралдай" танхимд болов.
-
Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
-
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.
-
Нийгмийн эрүүл мэндийн жил болон нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх,
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
-
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт,
-
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
-
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон юм.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх,
-
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргаллаа.