- Сэтгүүлч
- 2021/01/12
- 814
Товчоодын гадна байршилтай хорооны иргэдийн орох, гарах хөдөлгөөнд тавигдах шаардлага
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ.
Нэвтрүүлэхдээ тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримтад үндэслэн гаргаж, оруулна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 ...
-
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар МУГЗ Баярбаатар томилогдож, Мөнхө...


Сэтгэгдэл