Энэ жил  Монгол Улсад Геологийн алба үүсч хөгжсөний 82 жилийн ой тохиож байгаа бөгөөд уул уурхайн үйлдвэрлэлийн анхдагч болсон геологичдын ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах зорилгоор Монголын геологийн холбооноос гэрэл зургийн уралдаан зарласан байна. 

     Монгол Улсад үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ой, Монголын геологийн холбоо байгууллагдсаны 25 жилийн ой, Монголын геологичдын өдөрт зориулан мэргэжлээ олон нийтэд гэрэл зургаар дамжуулан таниулах зорилготой гэрэл зургийн уралдааныг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэл нээлттэй зохион байгуулжээ. Ингэхдээ геологичдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрх, Монгол орны байгалийн өвөрмөц тогтоц, өнгө төрх, хэв шинжтэй чулуулаг, эртний амьтан ургамлын олдвор гэсэн 3 номинацид нийт 26 оролцогч 79 бүтээлээ ирүүлснээс гурван номинаци тус бүрт 3 бүтээл тодруулж, шилдэг 9 бүтээлийн эздийг шалгаруулсан ажээ. 

     Гэрэл зургийн энэхүү уралдааны Геологичдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрх номинацийн II-р байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын геологич Э.Баярбатын "Газар доорх баялаг нийтийн өмч” бүтээл шалгарлаа. Шүүгчид шилдэг бүтээлүүдийг уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар, гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт, бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ гэсэн гурван үзүүлэлтээр шалгаруулсан байна. Жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Геологийн салбарын ой болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Э.Мөнх-Уянга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа