Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
ХБНГУ-д болж байгаа Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 80 гаруй орны 2000 орчим хэвлэлийн салбарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилж байна.
Тэрээр энэхүү олон улсын номын яармагт үндэснийхээ хувцсаа иж бүрэн өмсөж, ном судраа дээдлэгч монголчуудын эртний заншлаар торгонд баринтаглаж, эх орныхоо түүх, соёл, уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулга кино зориулж бүтээн толилуулсан нь яармагт оролцогчдын анхаарлыг татлаа. Энэ удаагийн олон улсын яармагийн хамгийн “содон зохиолч” хэмээн сэтгүүлчид онцлон бичиж, ярилцлага, мэдээлэл авсаар байна. Мөн энэ үеэр Герман улсад ажиллаж, амьдардаг Хөх Монгол хамтлаг морин хуураа татан хөөмийлж, уртын дууг эгшиглүүлж, уран бүтээлээрээ Д.Тэрбишдагвын номын Франкфурт дахь танилцуулгыг чимэж явна. Монголын улстөрчдөөс өөрийн бичсэн номоо ХБНГУ-д нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлж, улмаар олон улсын яармагт танилцуулагдаж буй анхны тохиолдол болж байгаараа онцлог юм.
Eulenspiegel Gruppe хэвлэлийн газрын эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өгч, ХБНГУ-н нэрт улстөрч Курт Век оршил үг бичжээ.
Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном өөрийнх нь амьдралын түүхийг хүүрнэхийн зэрэгцээ Монголын эрт ба одоогийн түүх, зан заншил, өв соёлын тухай, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа байдал, монгол хүний сэтгэлгээний онцлог зэрэг сонирхолтой зүйлүүдийг өгүүлсэн нь герман хэлтэй уншигчдын сонирхолыг их татаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл