Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэрийн хуудас
ХБНГУ-н Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармаг 10-р сарын 24-нд амжилттай өндөрлөлөө. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Германд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилсан юм. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт зориулж үндэснийхээ хувцсаа иж бүрэн өмсөж, ном судраа дээдлэгч монголчуудын эртний заншлаар номоо торгонд баринтаглаж, эх орныхоо түүх, соёл, өв уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулга кинонууд бүтээн ирж ном сонирхогчдод толилууллаа.
Германд нэр хүндтэй Eulenspiegel Gruppe хэвлэлийн газрын эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, дэлхийд улам бүр ховордож буй Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өвөрмөцөөр өгч, ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичжээ. Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном өөрийнх нь амьдралын түүхийг хүүрнэхийн зэрэгцээ монгол зан заншил, өв соёл, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог зэрэг сонирхолтой зүйлүүдийг Монголын эртний ба одоогийн түүхтэй холбон өгүүлжээ.
Д.Тэрбишдагва “Ном бол хэл, орон зай үл хамааран соёл, түүх, мэдлэгийг түгээж байдгаараа гайхамшигтай. Монголчууд бид дэлхийд өөрсдийгөө эерэгээр харуулах, улсаа сурталчлах, аялал жуулчлал татах, гадаад ертөнцтэй олон салбарт холбоо тогтооход гарцаагүй түүх, өв соёлоо танилцуулах нь чухал ач холбогдолтой. Дэлхийд өвөг дээдэс маань тамгалж үлдээсэн монголчуудын нэрийн хуудас юм шүү дээ. Олон залуус, уран бүтээлчид ном, хэвлэлийн салбарт хүч сорьж, далай мэт гүн, тал мэт өргөн номын зах зээлийг сайтар судлан дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг түгээгч номын яармагууд гэх мэт сувгуудыг ашиглаж, оюуны чадамжинд суурилсан бүтээлүүдийг олон олноор бүтээж, Монголоо сурталчилаасай” гэж хүсч байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Түүний Франкфуртын олон улсын номын яармагийн хаалт дээр хэлсэн үгийг хүргэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл