Энэтхэгийн иргэдийн 43.2 хувь нь авлигын асуудал нь аз жаргалд нөлөөлдөг гэж үзсэн ба эрэгтэйчүүдийн авлигын талаарх ойлголт нь эмэгтэйчүүдээс бага байна гэж судалгааны дүн гарчээ.

HappyPlus Consulting-ийн "Аз жаргалын төлөв байдал"-ын судалгааны тайланд Энэтхэгчүүд өмнөхөөсөө илүү аз жаргалтай байгаа гэж үзсэн бөгөөд тус улсын амьдралын үнэлгээ оноо 6.84 оноотой гарсан  байна.

Субьектив сайн сайхан байдлын гол үзүүлэлт болох энэ оноо нь Энэтхэг улсын аз жаргалын талаарх бусад судалгааны дундаж онооноос илүү сайн байгааг харуулж байна.

Тус тайланд Химачал Прадеш, Пенжаб, Уттаракханд, Керала, Махараштра, Тамил Наду, Пудучерри, Чандигарх, Дели, Гоа зэрэг улсууд аз жаргалын түвшин өндөртэй газруудад багтжээ.

Судалгаанаас харахад Энэтхэгийн иргэдийн 43.2 хувь нь авлига бол төрийн болон бизнесийн салбарт тархсан бөгөөд аз жаргалыг хэмжихэд ашигладаг үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ.

Судалгаанд Энэтхэгийн 28 муж, найман Холбооны нутаг дэвсгэрийн 20,073 оролцогч хамрагдсан байна.

Тайлангийн бас нэгэн үзүүлэлт бол амьдралын сэтгэл ханамжийн түвшинг өөрчилдөг сөрөг сэтгэл хөдлөлүүд байдаг. Үүнд санаа зоволт, уйтгар гуниг, уур хилэн ордог ба Энэтхэгчүүдийн 32.9 хувь нь үүнийг тогтмол мэдэрдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Түүнчлэн Энэтхэгчүүдийн 65 гаруй хувь нь байнга сандарч, стресст ордог нь ажиглагдсан бөгөөд гол шалтгаан нь Ковидтой холбоотой тодорхойгүй байдал, эрүүл мэнд, санхүүгийн чадавхи, гэр бүл, найз нөхөд, ажлын байрны дарамт зэрэг нь нөлөөлдөг байна.

Судалгаанд эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл зэрэг сайн сайхан байдлын субьектив үзүүлэлтүүдээс гадна нийгмийн дэмжлэг, амьдралын сонголт хийх эрх чөлөө, авлигын талаарх ойлголт, нэг хүнд ногдох Улсын дотоодын цэвэр бүтээгдэхүүн, бичиг үсэг тайлагдалтын түвшин, дундаж наслалт ба эрүүл мэндийн индексийн үзүүлэлтүүд орсон байна.

Мөн "Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү аз жаргалтай, инээдэг ч санаа зовох, уйтгар гуниг, уур уцаарыг илүү тод мэдрэгддэг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр нийгмийн дэмжлэгт хамрагдаж, амьдралдаа олон сонголт хийх зэргээр эрх чөлөөг их мэдэрдэг. Мөн авлигын талаарх ойлголт бага байдаг" гэж судалгаанд дурджээ.

Өнөөгийн цаг үед залуу үеийнхэн ахмад настнуудтай харьцуулахад аз жаргал, инээд хөөр, эерэг сэтгэл хөдлөлийг их мэдэрч байгаа гэж судалгаагаар үзжээ.

Эх сурвалж: https://www.business-standard.com/article/current-affairs/corruption-affects happiness-of-43-2-indians-study-finds-122031700996_1.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа