- Сэтгүүлч
- 2022/10/25
- 633
“Эрдэнэт” сувиллын цогцолбор зарим төрлийн эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж эхэллээ
“Эрдэнэт” сувиллын цогцолборынхон эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, уламжлалт, сэргээн засах эмчилгээг даатгалд хамруулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өмнө даатгалаас санхүүждэггүй байсан уламжлалт болон сэргээн засах эмчилгээг үйлчлүүлэгчид даатгалын хөнгөлөлтөөр хийлгэх болсон байна.
Сүүлийн жилүүдэд ажилтнуудын дунд нуруу, үе мөчний өвчлөл нэмэгдэж буйгаас үүдэн уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн ачаалал ихэссэн, гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Оюунбат онцлов. Иймд өвчтөнүүдэд эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ авах боломж олгохын зэрэгцээ мэргэжлийн сэргээн засалч эмчтэй болжээ.
“Эрдэнэт” сувиллын цогцолборт мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон иргэд харьяалал харгалзахгүй 100 хувь, Эрдэнэт үйлдвэрийн ажилтны ар гэр “Хамтын гэрээ”-ний заалтын дагуу 40 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэвтэн сувилуулах боломжтой. Мөн ажилтнуудын ар гэрийнхэн эрүүл мэндийн даатгалын сангаас давхар хөнгөлөлт эдлэн, 7 хоног хүртэл хугацаагаар эмчлүүлэх боломж бүрджээ. Өнөөдрийн байдлаар, “Эрдэнэт” сувилал 100 ортойгоор сэргээн засах болон, уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл