- Сэтгүүлч
- 2021/11/29
- 1193
Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж байгаа “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын 2 постонд хуваарийн дагуу 12 алба хаагч авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Иргэн та мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, сэжигтэй ачаа тээш, эд зүйлийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, аюулгүй байдлаа хангасан, техникийн бүрэн бүтэн автомашин, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Тээврийн Цагдаагийн Алба

Санал болгох
-
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл