2023 оны 3 дугаар сарын 06-наас 2023 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун дулаан байх боловч, 9-нөөс нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 9-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 9-10-нд секундэд 5-10 метр, бусад хугацаанд секундэд 3-8 метр байна.

Агаарын температур: 7-ноос 9-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-10 хэм дулаан байна. 10-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-21 хэм, бусад хэсгээр 10-15 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Инверс: Улаанбаатар хот орчмоор 10, 12, 13-нд газар их даралтын оронтой, өндрийн зонгүй байх учир инверс их байх төлөвтэй. Бусад хугацаанд газарт их төлөв бага даралтын орны нөлөөнд өндөртөө шигүү зонтой учир салхитай байж инверсийн зузаан харьцангуй бага байх төлөвтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа