-
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, гишүүн Ц.Анандбазар, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Х.Булгантуяа нар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, Ил уурхайн үйл ажиллагаа, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын явц,
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.
-
2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.
-
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл үг хэллээ.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
-
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монголын нууц товчоон” бүтээлийн зохиогч, хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Б.Сумъяабаатар, тус номыг хэвлэх, түгээх, сурталчлах үйл ажиллагааг эрхэлж буй “Утга зохиолын судлал шинжлэл” байгууллагын редакцийн зөвлөлийн гишүүн, номын редактор, зохиолч, сэтгүүлч О.Содномпил, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, доктор (Ph.D) Д.Ганболд, найруулагч Н.Болд нарыг хүлээн авч уулзлаа.
-
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалах зорилготой.
-
Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэллээ. Учир юун гэвэл Олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын iso22000 стандартын 2018 оны шинэчилсэн хувилбарыг Монголд анх удаа Очир дагинас ХХК-ны шинэ “ЭКСПОРТ” үйлдвэр нэвтрүүллээ.
-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.20/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн алслагдмал аймгуудын хөгжил, дэд бүтцийн асуудлаар ярьж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих боломжуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
-
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалныхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
-
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотод хүрэлцэн очив.
-
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов.
-
Баян-Өлгий аймагт өчигдөр ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Өлгий суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.