-
Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж, дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.
-
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.
-
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869.4 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал нь өмнөх оны мөн үеэс 378.0 (76.9%) сая америк доллароор өсжээ. Урсгал данс 869.4 сая америк долларын алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 568.9 сая америк доллар, анхдагч орлогын данс 260.0 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.
-
Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
-
УОК-ын 26 дугаар ээлжит хурал боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
-
Өнөөдөр шинээр томилогдоод байгаа Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг та бүхэнд танилцуулж байна.
-
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа.
-
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын Анхдугаар чуулганы энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдааны дараа 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Тэрбээр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу долоодугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.
-
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
-
Анхдугаар чуулганы өнөөдрийн /2020.07.01/нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт
-
Улсын онцгой комиссын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдааны дараа мөн өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал болон товчоодод эрүүл мэндийн хяналт явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хүргэлээ.
-
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы өнөөдрийн өнөөдрийн (2020.06.30) үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргыг сонгосон бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделхан хуралдааныг даргалсан юм.
-
Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 6 дугаар сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав.