-
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдав.
-
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор хилийн боомтууд дээр төрөлжсөн чиглэлээр гаалийн салбар лабораторийг байгуулж, шинжилгээний 90 тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхэллээ.
-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа.
-
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээс хойш найман сарын хугацаа өнгөрч байна.
-
Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан “Орон сууцны ашиглалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
-
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24-р хуралдаан ОХУ-д боллоо. Тус хуралд Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хоёр улсын хамтын ажиллагаа төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
-
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
“Эрдэнэс Монгол” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслэлийн мэдээллийг ил тод нээлттэй болгосон бөгөөд хүссэн иргэн, компани аж ахуйн нэгж http://erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой боллоо.
-
2022 оны эхний 10 сарын дүнгээр импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 1500.4 сая ам.доллараар буюу 26.6 хувиар өссөн байна.
-
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
-
Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын байдлаар 205588 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 9 дүгээр сартай харьцуулахад 12 хувиар буурчээ.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар арга хэмжээ авч, ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
-
Нүүрс тээврийн мэдээллийг хүссэн иргэн, хүссэн үедээ вэб сайтаас авах боломжгүй байсан бол өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллээ олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж эхэллээ.
-
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигтээ Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтод амаржих газруудад их засвар, өргөтгөл хийж эх хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэх тухай тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд 2021-2022 онуудад энэ салбарт хөрөнгө оруулалтууд хийгдээд байна.