
- Сэтгүүлч
- 2024/05/13
- 238
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа.
Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна.
Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож байна.
Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл