
- Сэтгүүлч
- 2024/05/30
- 226
Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол гэмтэл, нохой, мууранд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67.861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард 310, зургаадугаар сард 577, долоодугаар сард 527, наймдугаар сард 584, нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байна.
Харин 2024 оны эхний таван сарын байдлаар, тус төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Санал болгох
-
Удам залгасан зүрхний мэс засалч, Анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайханы санаачилсан “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” уриатай сайн үйлсийн “Зүр...
-
2025 оны 10-р сарын 22-ны өдрөөс 2026 оны 03-р сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд мөрдөх олон улсын нислэгийн өвлийн цагийн хуваарийг танилцуулж байна.
Сэтгэгдэл