Монгол Улсын Эрчим хүчний яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч БНСУ-ын "Кореа Дистрикт Хитинг Инженеринг" ХК хооронд “Монгол Улсын Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн туршлага солилцох” тухай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, "Кореа Дистрикт Хитинг Инженеринг" ХК-ийн дэд захирал Жеон Сү Вон болон бусад албаны хүмүүс оролцов.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого боловсруулагчид, инженер, техникийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтуудыг зохион байгуулах юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа