Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

Хамгаалалтын бүсийн саналын тухайд Туул голын тэжээгдлийн дотоод муж болох Баянгол, Сэлбэ, Улиастай голуудын урсац бүрэлдэх эхийн салбар голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооно.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50-р тогтоолоор батлагдсан усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг 23104.0 га, энгийн хамгаалалтын бүсийг 37585.9 га хэмжээтэй байхаар санал боловсруулжээ.

Усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг голын голдирол, татмын хэмжээгээр 343 байршилд тодруулж, боловсруулалтын ажлуудыг хийсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бааст нэртэй усан сан бүхий газар бүртгэгдээгүй, Төв цэвэрлэх байгууламжийн ус гаргалгааны сувагт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон байна. Иймд уг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хээрийн судалгаа хийж, ус гаргалгааны сувгийн хамгаалалтын бүс тогтоох ажлын хүрээнд хамгаалалтад авах саналтай байгаа талаар тус тус танилцуулсан юм. Цаашид усан сан бүхий газарт цэнгэг усны орд, рашаан булгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын бүсэд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа