
- Сэтгүүлч
- 2020/09/14
- 707
Уурхайчид дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих 3 сарын аянд нэгдлээ
“Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье” 3 сарын аян нь 11 сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн эрүүл мэндийн замаар цех, нэгжүүдийн ажилтан, ажиллагчид хуваарийн дагуу алхалт хийж ажилдаа очих юм. Спорт цогцолборын 40 гаруй ажилтан өнөөдөр эрүүл мэндийн замаар явган алхалт хийж, аяны хугацаанд шилжин явах тугийг Баяжуулах үйлдвэрийн ажиллагчдад гардуулан өглөө. Мөн энэ үеэр алхалтын ач холбогдол, дархлаагаа хэрхэн дэмжих тухай зөвлөмж, гарын авлагыг түгээсэн юм.
Явган алхалтыг тогтмол хийснээр зүрхний үйл ажиллагаа сайжрахын зэрэгцээ цусан дах сахарын хэмжээ тогтворжих, хөдөлгөөн сайжрах, илүүдэл жин хасах олон талын ач тустайг зохион байгуулагчид онцолсон.
Санал болгох
-
ЭЕШ-ын өвлийн элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 29-нөөс эхэлсэн. Тус шалгалтын онлайн бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд дуусна. Өвлийн элсэлтийн шалгалтад бүрт...
Сэтгэгдэл