
- Сэтгүүлч
- 2024/07/23
- 207
Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-160 см-ээр огцом нэмэгдсэн бөгөөд Үүрийн гол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчимд үерийн аюултай түвшин 530см байдаг бол өмнөх хоногоос 293 см-ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан байна.
Бусад голууд үерийн аюултай түвшинд хүрээгүй байна. Бороо үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд ойрын хоногуудад үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна. Иймд малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу хоноглож, отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Санал болгох
-
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, Баянбулаг хүртэлх чиглэл)-ийн цахилгаан хэрэглэгчдийн...
-
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон 21 аймаг 9 дүүргийн газар, хэлтсийн даргатай нартай цахимаар уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар н...
Сэтгэгдэл