Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр  Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Баян-Өлгий аймаг дахь нисэх буудлаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Баян-Өлгий аймгийн нисэх буудлын суурийг 1958 онд тавьснаас хойш 1996 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудал олон улсын боомтын статустай болжээ. Улмаар 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга байгууламжаа ашиглалтад оруулсан байна.

Одоогоор тус нисэх буудал нь долоо хоногт “Аэро-Монголиа” компанийн зорчигч, шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, “Хүннү-Эйр” компанийн зорчигч шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, бусад тусгай болон онцгой үүргийн нислэгүүдийг хүлээн авч нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж аэронавигацийн болон газрын техникийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай тус нисэх буудалд 75-100 хүний багтаамжтай агаарын хөлгүүд нислэг үйлдэж, зорчигчийн тоо нэмэгдэж, жилд дунджаар 40,000 хүн явдаг болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ үеэр танилцуулж байв. Улмаар зорчигчдын 80% нь гадаад зорчигчид тул аэровокзалын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа бөгөөд аэровокзалд өргөтгөл, ачаа тээшний конвер шаардлагатай байгаа гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа