- Сэтгүүлч
- 2024/09/25
- 330
Усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг Архангай аймагт зогсоолоо
Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр байхаар тогтоосон.
Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.
Санал болгох
-
Хотын дарга Х.Нямбаатар хаврын бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаат...
-
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна.


Сэтгэгдэл