- Сэтгүүлч
- 2021/04/05
- 973
Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид нэгдүгээр улиралд Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ биелүүллээ
3-р сард 3324.0 мянган тонн хүдэр олборлож төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2830.0 мянган тонн хүдэр өгч 101.4, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 105.1 хувиар биелүүлэн, 47100 тууш метр өрөмдлөг хийж 104.1 хувиар төлөвлөгөөг биелүүлсэн байна.
Нэгдүгээр улирлын байдлаар Баяжуулах үйлдвэрийн хамт олон хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101.0 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.4 хувьтай биелүүлсэн бол молибденоор 134.95 хувь, металл авалт зэсээр 100.2 хувь, молибденоор 110.1 хувиар биелүүлсэн байна. Эхний 3 сарын байдлаар 6797.0 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлж, 3294.25 мянган шоо метр хөрс хуулж, төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлэн ажиллалаа.
Ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2021 оны 3-р сар болон оны эхний улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ.
Санал болгох
-
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогт...
-
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, ц...


Сэтгэгдэл