
- Сэтгүүлч
- 2021/04/08
- 595
Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана
Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад харилт өгье.
-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.
-Ямар бичиг баримттай очих вэ?
-Та иргэний үнэмлэхээ авч очно.
-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.
- Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
- Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
- Вакцинаа хийлгэнэ.
- Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Санал болгох
-
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эх...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл