- Сэтгүүлч
- 2021/09/08
- 399
Монголбанк наймдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2021 оны наймдугаар сард 1.9 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.8 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 8 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 109.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 162.1 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 8 дугаар сард 163,323.50 төгрөг байлаа.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: Монголбанк
Санал болгох
-
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр үүсэж хөгжсөний 93 жилийн ой тохиож байна.
-
Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтарч “Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна.
Сэтгэгдэл