- Сэтгүүлч
- 2021/09/21
- 550
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдалд төлөвлөгөөт шалгалт, тохируулга хийж байна
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, найдвартай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хүргэх зорилгын хүрээнд ЭЭХХЗГ-аас төлөвлөгөөт шалгалт, тохируулгыг хийж байна. Тодруулбал, 09 дүгээр сарын 13-наас 17- ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Шүд, эрүү нүүрний төв, Хүүхдийн сэргээн засах “Бяцхан Тэмүүлэл”, “Эрүүл үрс” төв болон Хонхор, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжид хуваарийн дагуу шалгалт, тохируулга хийлээ.
Мөн хүсэлтээ ирүүлсэн дараах 5 байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийж, дүгнэлт гаргасан. Үүнд:
Мөн хүсэлтээ ирүүлсэн дараах 5 байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийж, дүгнэлт гаргасан. Үүнд:
- "Ган Булаг Медикал" ХХК-ий "Ган Мед" эмнэлэг
- "Серсандимэд" ХХК-ий эмнэлэг
- "Хүй тамга" ХХК-ий "Гэрэлт эс" эмнэлэг
- "Болор мэлмий" ХХК- ий эмнэлэг
- "Хас Цэгц" ХХК –ий "MG Med" эмнэлэг
Уг шалгалтаар дээрх эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын эмчилгээ, оношилгоонд ашиглаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь стандартын шаардлага хангасан, хэвийн ажиллагаатай байна гэж үзжээ.
Санал болгох
-
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
-
Арванхоёрдугаар сарын 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа и...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл