- Сэтгүүлч
- 2022/10/31
- 650
Оросын геологичид Эрдэнэтийн дүүрэгт хүдрийн илрэл судалж байна
Хужирын болон Могойн гол орчим хийгдсэн энэхүү судалгааны ажил гурав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд эхний үр дүнгээр энд зэс, алт, мөнгө байгааг тогтоожээ. Цаашид энэ газар орд болох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Засгийн газрын түвшинд анх яригдсан энэхүү ажил үр дүнтэй үргэлжилж байгаад Эрдэнэт үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд баяртай байгаагаа тайлангийн үеэр илэрхийлсэн. Оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтын ажиллагаа үргэлжлүүлнэ, гэдгээ “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагаараа мэдэгдсэн юм.

Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл