УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн төслийн хоёр дох хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны холбогдох салбаруудад 2023 онд 507 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хийх төлөвлөлт байна.

Боловсролын салбарт гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. 2023 оноос Соёл, Шинжлэх ухааны салбарт төрийн үйлчилгээг гүйцэтгэл үр дүнд суурилан санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн нэр дээр Соёлын яамнаас ирүүлсэн хоёр хүсэлтийг байнгын хорооны санал дүгнэлтэд тусган УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэх боллоо.

Үүнд, Үндэсний номын сангийн Интерьер заслын ажилд шаардагдах 3.500.0 сая төгрөгийг Улсын төсвийн 2023 оны төсөвт тусгах, 2020-2023 онд ашиглалтад орсон 33 Соёлын төвүүдэд 15.0 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зардлыг 2023 оны төсвийн төсөлд тусгуулах саналууд багтсан байна.  Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс санал авсан.

Ирсэн саналын 46,1 хувь нь Боловсрол, шинжлэх ухааны салбартай холбоотой ирсэнийг БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг гишүүдэд уншиж танилцуулсан. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд иргэдээс ирүүлсэн 368 саналын 200 гаруй нь СХД-ийн лабротори 12-р сургуулийн барилгын ажлыг дуусгах санал байсныг УИХ-ын Төсвийн байнгын хороонд нэгтгэн хүргүүллээ.  Мөн 2023 оны Төсвийн төсөлд хийсэн Аудитын дүгнэлтийг сонссон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа