Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оын 10 дугаар сарын 31-ний өдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногт хяналт шалгалтаар 38.308, теле камераар 27.086 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1189 зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авлаа. 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. 44 явган зорчигч зам тээврийн осолд өртөж, гурван хүн нас барсан” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногт 21 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан. 6811 зөрчил бүртгэгдсэн нь 47.4 хувиар буурсан үзүүлэлт” гэв. Мөн залилах гэмт хэрэг цахим хэлбэрт шилжиж, өсөх хандлагатай байгааг хэлж байлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 98 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 620 гаруй иргэнийг аварч, 32.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1524, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 173, нийт 1703 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өссөн үзүүлэлт. Мөн нийслэлийн захын гурван дүүрэгт цасанд суусан 21, эрэн хайх, аврах ажиллагааны гурван дуудлагад 108 албан хаагч, 24 машин, техниктэйгээр  ажиллаж, 263 автомашиныг цаснаас гарган, 608 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа